ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Улз финанс ББСБ” ХХК (цаашид “ББСБ” гэх)-ийн Улз аппликэйшн /цаашид “Аппликэйшн” гэх/-ий хэрэглэгч болох, хэрэглэгчийг зээлийн үйлчилгээгээр хангах харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг юм. Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч болж, аппликэйшнийг ашиглах эрх үүснэ.

1. Хэрэглэгч үйлчилгээ авахад тавигдах шаардлага

1.1. ББСБ-ын харилцагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байна.

1.2. ДАН танилт нэвтрэлтийн системийг ашиглан өөрийн мэдээллийг баталгаажуулна.

2. Үйлчилгээ

2.1. Хэрэглэгч нь аппликейшнийг ашиглан хүссэн үедээ дараах үйлчилгээг авах боломжтой.

2.2. ББСБ нь зээлийн үйлчилгээг харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасны дагуу шуурхай, тасралтгүй үзүүлнэ.

2.3. Хэрэглэгчид үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээллийг аппликэйшн, цахим шуудан, бүртгэлтэй утасны дугаар зэрэг сувгаар хүргэнэ.

3. Зээлийн нөхцөл, үйлчилгээний гэрээ

3.1. Хэрэглэгч нь аппликэйшнээр дамжуулан зээлийн хүсэлт гаргахдаа өөрийн хувийн болон орлогын мэдээллийг ДАН танилт нэвтрэлтийн системээр, зээлийн үлдэгдлийн мэдээллээ Монголбанкны зээлийн мэдээллийн сан болон гуравдагч этгээдээс зохих журмын дагуу лавлагаа авч баталгаажуулна. Хэрэглэгчийн баталгаажуулсан мэдээлэл дээр үндэслэн зээлжих зэрэглэлийг тогтоон ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу хэрэглэгчийн зээлийн нөхцөлийг тодорхойлно.

3.2. Зээлийн хүсэлт батлагдсан тохиолдолд Хэрэглэгч манай үйлчилгээ үзүүлэх салбар төвүүдээр дамжуулан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г бичгээр байгуулах ба цаашид тэрхүү гэрээний дагуу танд үйлчилгээ үзүүлнэ.

3.3. Цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээ авахад нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглах ба эдгээрийг зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.

4. Нууцлал

4.1. ББСБ нь хэрэглэгчийн мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны зорилгоор цуглуулахаас гадна зээлийн эрхийн тооцоолол, судалгаа хийх, танд бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргэх, санал гомдлыг шийдвэрлэх, эрсдэлийг үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийцлийг хангах зорилгоор ашиглаж, хадгална.

4.2. ББСБ нь хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлэхээс бусад тохиолдолд таны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахгүй. Мөн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх явцдаа таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.

4.3. Хэрэглэгч аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусдад задруулахгүй, дамжуулахгүй, алдах нөхцөл байдал үүсгэхгүй байх, утасны дугаар эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд тэр даруй мэдээллээ шинэчлэх үүрэгтэй. Хэрэв та өөрийн нэвтрэх мэдээллээ алдсан тохиолдолд учирсан аливаа хохиролд ББСБ хариуцлага хүлээхгүй.

5. Гэрээ цуцлах

5.1. ББСБ-ын салбар төвүүдээр болон цахим сувгаар дамжуулан хүсэлт гаргаснаар “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд заасан нөхцөлийн дагуу гэрээг цуцлах боломжтой.

5.2. Хэрэв хэрэглэгч ББСБ-ын нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, системийн үйл ажиллагаанд халдахыг оролдсон нь илэрсэн тохиолдолд ББСБ нь хэрэглэгчийн бүртгэлийг хасах болон гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй болно.

6. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх

6.1. Хэрэглэгч аппликейшнд нэвтэрч өөрийн хувийн мэдээллээ баталгаажуулснаар эдгээр нөхцөл болон бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг зөвшөөрч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсантай адилтган тооцно.

6.2. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд ББСБ нь албан ёсоор өөрийн мэдээллийн сувгаар дамжуулан хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч ББСБ-ын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж байгаа тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

7. Холбоо барих

7.1. Хэрэглэгч ББСБ-ын үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар дараах сувгуудаар холбогдох боломжтой.

Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр ББСБ нь хэрэглэгчтэй албан ёсны зээлийн гэрээ байгуулаагүй, зээл олгох амлалт өгөөгүй ба зээлийн үйлчилгээтэй холбоотой аливаа саналыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Энэхүү нөхцөлд тусгаснаас бусад нөхцөлөөр ББСБ-д аливаа шаардлага гаргах эрхийг хэрэглэгчид олгоогүй болно.

Хэрэв та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд манай үйлчилгээг ашиглах боломжгүй болно.